"Нүүдэлчин монгол цахим сүлжээ ковидын эсрэг хамтдаа тэмцэнэ" төслийг хэрэгжүүлж эхэллээ
Үйл явдал
/
2020-08-06

Орчин үеийн дэвшилтэт технологи цахим сүлжээг ашиглан малчдын нийгмийн тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, санал асуулга явуулах, мэдээлэл солилцох урсгалыг сайжруулах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн удирдагч, аймгийн Засаг даргын орон тооны бус Зөвлөх Б.Лхагвасүрэн малчдад чиглэсэн дотоод гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн 5 жил судалгаа хийсэн байна. Дорнод аймаг улсын хэмжээнд дээрх төслийг хэрэгжүүлж буй 2 дахь аймаг бөгөөд бүх сум, багт хүрэх юм.

Төслийг амжилттай хэрэгжүүлснээр:
• Цахим сүлжээний хамтран ажиллаж буй хамтын сүлжээ үүсэх
• Малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцох сүлжээг бий болгох
• Малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж сайжрах
• Мэдээллийг урсгал, сүлжээ сайжрах
• Төрийн бодлого шийдвэрт малчдын зүгээс өөрсдийн дуу хоолойг хүргэдэг болох
• Малчид хамтран малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах сувгийг тус тус бий болгох боломжтой болохыг төслийн удирдагч, аймгийн Засаг даргын орон тооны бус Зөвлөх Лхагвасүрэн онцоллоо.

Ковид-19 цар тахлын үед уг төсөл хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд сумдын Эрүүл мэндийн төвд тус бүр иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.