БНСУ-ын татварын алба үл хөдлөх хөрөнгө эзэмшигч гадны иргэний орлогын эх үүсвэрийг шалгана
Үйл явдал
/
2020-08-06

Монголын нэр бүхий сайд БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван ч орон сууц эзэмшдэг гэх мэдээлэл түгсэн. Мэдээллийн эх сурвалж нь Өмнөд Солонгосын мэдээллийн сайтаас байсан билээ. Тэгвэл БНСУ-ын татварын алба сүүлийн гурван жилд тус улсад орон сууц худалдаж авсан гадаадын 42 иргэнийг шалгаж эхэлсэн талаараа мэдээлжээ. Өмнөд Солонгост гадаадын харьяалалтай 1036 иргэн нэгээс олон тооны орон сууц эзэмшдэг байна.

Тус гадаадын иргэд дотор нэгээс олон тоотой байр буюу нийтдээ 2,467 байр эзэмшиж байгааг тогтоожээ. Тухайлбал 66 нь хоёр байр, 105 нь гурван байр, 65 нь дөрвөөс дээш тооны байр эзэмшдэг гэнэ. Сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 23,219 иргэн 23,167 байр худалдаж авахад 7.67 их наяд вон ($6.42 тэрбум) зарцуулсныг татварын алба мэдээлжээ.

Ихэнх нь нийслэл Сөүл хотод, дараа нь Гёнги муж, Инчонд байр худалдаж авжээ. Байруудын 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж байна гэж татварын алба нь үзэж байгаа бөгөөд хамгийн олон байртай нь нийт 6.7 тэрбум воны үнэ бүхий 42 байр эзэмшдэг АНУ-ын иргэн байгааг тогтоож түүний байр авсан мөнгөний эх үүсвэрийг АНУ-ын татварын албатай хамтран ажиллахаар болсоноо хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.