Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч "Жаст" ын Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэгдэж буй Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Алтжин"-ийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 10:00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр шүүх хурлыг 2020.08.24-ний өдөр хүртэл хойшлууллаа.
Шүүх хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар нийслэлийн прокурор Б.Батнасан, Д.Пүрэвдагва нар оролцож байна. Тэднийг эрүүгийн хуулийн 18.6.2"т заасан мөнгө угаах, 17.3.2, 17.3.3"т заасан залилсан, 21.1.1-т заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, 21.12.1,-т заасан эрүү шүүлт тулгасан, 23.2.1-т заасан хуурамч бичиг баримт үйлдсэн, 23.2.2-т заасан хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан үндэслэлээр тус тус буруутгаж байгаа юм.
-
14 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13