Ливаны нийслэлд болсон дэлбэрэлт 4.5 баллын хүчтэй газар хөдлөлттэй дүйжээ
Үйл явдал
/
2020-08-06

Ливаны нийслэл Бейрут хотод 2020.08.04 орой дэлбэрэлт болж олон хүн амиа алдаж шархадсан харамсалтай явдал боллоо. Гэмтэж шархадсан хүмүүсийн тоо цагаар нэмэгдсээр байгаа бөгөөд тэд дэлбэрэлтийн үеэр хот даяар шидэгдсэн чулуу орчин тойрноо сүйтгэсэн байна.

2015 онд Молдавын хөлөг онгоцноос хурааж авсан Бейрут хотын боомтын агуулахад хадгалагдаж байсан 2700 тонн аммонийн нитрат дэлбэрсэн нь 4.5 баллын хүчтэй газар хөдлөлттэй дүйцэхүйц байжээ. Тус аммонийн нитратыг бөгөөд устгал хийхээр хадгалж байсан аж. Энэхүү Аммонийн нитрат нь хөдөө аж ахуйн салбарт бордоо болгохоос ашиглахаас гадна уул уурхай, барилгын салбарт өргөн хэрэглэхийн зэрэгцээ тэсрэх бодис үйлдвэрлэхэд ашигладаг байна.

Дэлбэрэлтийн улмаас үүссэн том үүл, тоос шороо хөрш улс Сирийн Дамаск хотод хүрсэн байна. Дэлбэрэлтийн долгионд цохигдсон олон арван байшин нурж сүйджээ. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн цогцос болон сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Ливан улсад дөрөв хоногийн гашуудал зарлажээ. Европын зургаан улс тус улсад хандан эмгэнэл илэрхийлээд байна. Ливаны засаг захиргаа Бейрут хотыг гамшгийн бүс гэж зарлаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.60.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.