Нэгдүгээр сараас хойш цусны нөөц 40 орчим хувиар буураад байна
Үйл явдал
/
2020-08-06

Цар тахалтай байгаа энэ үед цус сэлбэх үндэсний төв хэрхэн ажиллаж, нийслэл болон орон нутгийн хэмжээнд цусны нөөц хэр байгаа иргэд цар тахалын үед цусаа хэрхэн  өгч буй талаар тодрууллаа.

- Манайх цус сэлбэлт судлалын үндэсний төв байгаа. Монгол улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг ханган ажилладаг үндэсний хэмжээнд ганц байгууллага. Манайх нийслэлийн хэмжээнд гурван суурин төв дээр цусаа цуглуулдаг. Орон нутагт нэгдсэн эмнэлэг дээр цусаа цуглуулдаг. Мөн Улаанбаатар хотод цус цуглуулах явуулын баг төрийн болон төрийн бус байгууллага дээр ажилладаг. Нэгдүгээр сараас хойш буюу цар тахал гарсанаас хойш манай явуулын хэлбэрээр цус цуглуулах ажил 40 орчим хувиар буураад байна. Энэ мэт цус цуглуулалт маань буураад байх юм бол цусны нөөц багасах аюултай. 17-65 насны 45кг дээш жинтэй элэгний В,С вирусгүй өөрийгөөө эрүүл гэж бодож байгаа хүн бүр цусаа бэлэглэх боломжтой. Манайхан дунд түгээмэл нэг буруу ойлголт байдаг. Нэгдүгээр бүлгийн цустай хүн л донор бүлгийн цустай гэсэн. Гэтэл бүх бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Бүх бүлгийн цус тухайн бүлгийн цус хэрэг болсон хүнд таарна гэсэн үг юм.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.