ШШГЕГ-ын дарга Д.Загджав шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгчээ
Үйл явдал
/
2020-08-06

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн А/130 дугаар тушаалаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. 

Энэхүү ажлын хүрээнд 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөг батлуулан аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл хүргүүлээд байна.

Он гарсаар авилгалын хэргээр шийтгүүлсэн хэргүүдийн дунд дээр хэлсэнчлэн 50 саяаас дээш тоологдох мөнгөн дүнтэй хэргүүд иргэдийн анхаарлын төвд байгаа. Тэдгээр хэргүүдийг бодит байдалд дүн шинжилгээ өгөхөд шүүхийн шийдвэрээр хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон мөнгөн дүн нийтэд ил тодорхой болгоход чиглүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга анхаарч ажиллаж байна гэсэн мессежийг олон нийтэд өгч байна уу даа гэж харагдлаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.