Чингэлтэй дүүргийн Засаг даргын орон тооны зөвлөх Д.Хатанбаатар гэж хэн бэ...
Үйл явдал
/
2020-08-06

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б/107 дугаар тоот захирамжийн дагуу Засаг даргын орон тооны зөвлөхөөр Д.Хатанбаатарыг томиллоо.

Боловсрол:

2003 онд Говь-Алтай аймгийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн V дунд сургууль, 2007 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг бакалавр, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2015 онд Шихихутуг хууль зүйн их сургуулийг Эрх зүйч, 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн.

Ажлын туршлага:

2009 – 2015 онд БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвд мэргэжилтэн, 2015 – 2016 онд Барилга хот байгуулалтын яам, Төрийн нарийн бичгийн даргын туслах мэргэжилтэн, 2016 – 2017 онд Эрчим хүчний хөгжлийн төв, Төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга, 2017 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хуулийн зөвлөх, 2018 оноос “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.171.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.