2020-2021 онд сурах бичиг оройтох, хоцрохгүй
Үйл явдал
/
2020-08-07

Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-ээс хэвийн үргэлжлэхээр болсон билээ. Хичээлийн шинэ жил эхлэхээр сурах бичгийг хүрэлцээ, хэзээ, хэрхэн тараах тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодрууллахад

Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 680 орчим мянган хүүхэд суралцах урьдчилсан тооцоолол гарсан байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 42 мянгаар илүү байгаа юм. Тиймээс Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурах бичгийн нөхөн хангалт хийсэн байна. Ийнхүү 100 нэр төрлийн нэг сая орчим сурах бичиг нийлүүлэхээс долдугаар сарын 28-ны байдлаар 78 нэр төрлийн 780 мянга нь хэвлэгдэж, нийт сурах бичгийн 80 хувь нь орон нутагт хүргэгджээ. Тэгэхээр 2020-2021 онд сурах бичиг оройтох, хоцрохгүй гэсэн үг. Сурах бичгийг дараах байдлаар тараана.

-Бага ангийн хүүхдүүд сурах бичгээ үнэ төлбөргүй сургуулийн номын сангаар дамжуулж авна.

-Дунд ахлах ангийн сурагчид 60 хувь ашигласныхаа төлбөр өгөөд хавар буцааж өгөх байдлаар номоо авах юм. Ашигласны төлбөр нь 17300 төгрөг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.