Маргаашнаас Алтанбулаг, Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна
Үйл явдал
/
2020-08-07

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.08.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 2001 иргэн гэрийн ажиглалтад байна. Нийт 10865 иргэний тусгаарлалтын хугацаа дууссан. Ойрын хугацаанд буюу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор Монгол Улсын иргэдээ татаж авна. Харин энэ сарын 11, 12-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна" гэж тодотголоо. 

Өнөөдрийн байдлаар 51 нислэгээр 10,104, авто замаар 16,117 иргэнийг татан авахад хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид зорчигчдын эрүүл мэндэд хяналт тавин, эрэмбэлэн ялгах ажиллагааг зохион байгуулж байна. 

НМХГ-ын Экспорт, импорт хорио цээрийн хяналтын улсын байцаагч нар маш их ачаалалтай ажиллаж, ачааны машинуудад шөнө өдөргүй хяналтаа тавиад явж байгаа. Маргааш Алтанбулаг боомтоор 360 иргэн орж ирнэ. Зохион байгуулалтын ажил дээр мэргэжлийн хяналтын байцаагчид нэмэлтээр ажиллана" гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.