Бэйрутын дэлбэрэлтэнд пуужингаар харвасан бичлэг ил болж эхэлжээ
Үйл явдал
/
2020-08-08

Ливан улсын нийслэл Бэйрут хотод болсон дэлбэрэлтэнд пуужин харвасан бичлэгүүд ил болж эхэлсэн байна. Гал гарч эхэлсэнээс хойш бага зэргийн дэлбэрэлтүүд эхлэхтэй зэрэгцэн пуужин харваж 4,5 баллын хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн ажиллагааг шалгах комиссынхон эхний байдлаар 16 хүн баривчлаад байна. Шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус улсад гашуудлын 4 өдөр зарласан мөн ковидын хориг тодорхой байдлаар хэрэгжиж буй боловч аюулгүйн алба болон дэлбэрэлтийн гамшигт хилэгнэсэн жагсагчдын хооронд мөргөлдөөн болжээ.

Тэсрэлтэд өртөж сүйрсэн Засгийн газрын байгууламжаас холгүйхэн гудамжинд аюулгүйн албаныхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Харин жагсагчид түргэн тусламжийн албаныхан, сүйтгэгдсэн дэлгүүрүүд рүү чулуу нүүлгэжээ. Тийнхүү аюулгүйн албанаас жагсагчдыг тараах гэхэд хэд хэдэн жагсагч бэртсэн байна.

Жагсагчдын үзэж буйгаар сүйрэл дагуулсан дэлбэрэлт нь Засгийн газрын чадваргүй байдлыг харуулсан нотолгоо гэнэ. Энэ нь Ливаны хүн амын дунд өргөн тархсан буруутгал аж. Гамшгийн өмнө ч тэдгээр оршин суугчид Засгийн газраа авлигын хэрэгт буруутгаж, удаа дараа жагсаал хийж байжээ. Улмаар тус улс хэдэн арвандаа үзээгүй хамгийн их хохирол бүхий эдийн засгийн хямралтай тулж байна. 

 

2019 онд Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэгт хилийн цэргийн бааз, цэргийн техник хэрэгслийн агуулах руу хэд хэдэн танк эсэргүүцэх пуужин харваж байжээ. Энэ удаагийн дэлбэрэлтэнд Израйль буруугүй гэдгээ яаралтай мэдэгдэлдээ дурьдсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.24.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.