Германы үйлдвэрлэлийг хурдтай сэргээхэд Хятадын зах зээлийн өндөр эрэлт нөлөөллөө
Үйл явдал
/
2020-08-09

Германы экспорт "Covid19" -ийн үеэр өсөлттэй гарчээ. Энэхүү өсөлтөнд БНХАУ-ын эрэлт ихээхэн үүрэг гүйцэтгэсэнийг албаны эх сурвалждаа дурьджээ. Тухайлбал зургаадугаар сард Германы экспортын хэмжээ өмнөх сараасаа 14.9 хувиар өссөн нь үйлдвэрлэлийн гарцыг 8.9 хувиар нэмэгдүүлсэн байна.

Дээрх өсөлт нь сүүлчийн 30 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон төдийгүй цар тахлаас өмнөх үзүүлэлттэй харьцуулаагүй үзүүлэлт болохыг тодотгожээ. 

 2019 оны зургаадугаар сартай харьцуулахад өнгөрсөн зургаадугаар сард Хятад улс Германаас 15.4 хувиар илүү бараа худалдаж авсан бол АНУ, Их Британийн зах зээлд гаргадаг Германы экспорт нь өмнөх сараасаа 20.7 ба 15.7 хувиар тус тус унасан байна.

 

Цар тахлаас өмнө эхэлсэн Хятад Германы эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа ийнхүү эрчтэй явагдаж байна. 2018 онд Хятад Германы худалдааны хэмжээ 183.9 тэрбум ам долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 9.4 хувиар нэмэгдсэн буюу түүхийн шинэ амжилт тогтоож байсан юм.

2019 оны 7 сард Германы Хятад дахь хөрөнгө оруулалт 1.17 тэрбум ам доллар буюу 62.7 хувиар нэмэгдсэн мөн Хятад улсын Герман дахь хөрөнгө оруулалт 1.01 тэрбум ам доллар буюу 27.6 хувиар өсөж Хятад улс 3 жил дараалан Германы хамгийн том худалдааны түнш болж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.