А.Амбасэлмаа: Бидэнд АРХИ УУХ Ч ЗАВ АЛГА. ХӨСҮТ-ийн ажилчдын нэр хүндэд халдаж байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-11

ХӨСҮТ-ийн удирдлагууд архидан согтуурч, цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх мэдээлэл хэд хэдэн хэвлэлээр гарлаа. Үүний дагуу бид ХӨСҮТ-рүү холбогдоход  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Сүүлийн үед миний талаар худал, ташаа мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр тархах боллоо. Би учир шалтгааныг нь сайн ойлгохгүй байна. Бидэнд архи ууж, цагдаагийн биед халдаж явах илүү цаг зав байхгүй. Хэвлэлүүдээр гарсан мэдээлэл худал. Коронавиурсийн цар тахалтай манай улс нүүр тулж, голлох ачааллыг ХӨСҮТ нуруундаа үүрч байна. Бидэнд архи уух бүүхэл амрах ч зав алга. Гаднаас ирсэн иргэдийн шинжилгээ, тандалт, судалгаа, мэдээлэл гээд байнга шахам Эрүүл мэндийн яамтай хамтарч байна. Сүүлийн үед бидний ажилд саад болох зорилгоор ийм ташаа мэдээллүүд ихээр гарч байгаад харамсаж байна" гэлээ..

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.141.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.