Өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн Цагаан даваан дээр гарсан айхтар ослын үеэр гэр бүлийн 7 хүн галд өртөж, дөрөв нас барж, үлдсэн гурвыг нь аврахын тулд хандивын аян эхлүүлсэн байсан билээ. Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо аваад БНСУ-руу яаралтай хагалгаанд оруулахаар явсан ч охины бүх биеэр нь халдвар тархсан байсан учраас түлэнхийн шархаа даалгүй өнөөдөр /2020.08.10/ өглөө нас барсан харамсалтай мэдээ иржээ.
Дээрх харамсалтай ослын улмаас 5 настай охин, 10 настай хүү, нөхөр, ээж нь өнгөрч, 13 настай охиноо аваад гэрийн эзэгтэй БНСУ-руу явсан байсан юм. Гэвч харамсалтай нь 13 настай охиных нь амь аврагдаж чадсангүй. Одоо О.Цэнгэл гэх эмэгтэй 5 сартай хүүтэйгээ үлджээ.
Аймшигт хагацал үзсэн ээжийн сэтгэл санаа хэцүү байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгч байгаа бөгөөд хандивын аян үргэлжилж байгаа ажээ.
-
14 цаг 20 мин
-
Уржигдар 10 цаг 06 мин
-
2025-01-13