МҮИС-ын залиланг зогсоох эрх мэдэлтэн байна уу?
Үйл явдал
/
2020-08-11
Нэрнээсээ эхлээд луйвар агуулсан МҮИС ээлжит залиллангаа хийж явна уу?

Монголын ууган их сургууль МУИС-ын нэрийг ганцхан үсгийн зөрүүтэй дуурайлгаж амьтаны толгой эргүүлдэг МҮИС гэгч Монголын бүх эх,  хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг ТӨРИЙН өмчийн эмнэлэгийг газарт амралтын өдрүүдэд халдлаа.

ЭХЭМҮТ нь ЭМЯ-ны тендерээр 2013 онд баригдсан хашааг хэд хэдэн газар буулгаж барих гэж санаархжээ. Эх нялхасын харуул, хамгаалалтын албаныхан үйлдлийг зогсооход МҮИС-ын зүгээс эсэргүүцэл үзүүлж байдал эвгүйтэхэд БГД-ын цагдаагийн хэлтэст эмнэлэгийнхэн хандсанаар амралтын өдрүүдэд хашаа хатгахгүй ажлын өдрөөр газрын маргаанаа шийдүүлээрэй гэсэн үүрэг өгсөн байна. Гэвч МҮИС-ынхан хагас, бүтэн сайны өдрүүдэд өдрийн цагаар болон хагас сайн өдрийн шөнийн 00:02 цаг, бүтэн сайн өдрийн үүрийн 00:06 дахин хашаа барихаар дайрчээ.

Угтаа кадастрын зурганд 50 метрийн зайтай барих ёстой боловч 50 метрийн зайгаа тулгаж бариад цааш 50 метр газрыг өөрсдийн кадастрын зурагт орох ёстой хэмээн хэлдэг байна. Нийслэлд газрын маргаан, газрын наймаа эцсийн дүнд Монголд цор ганц МОНГОЛЫН эх, хүүхдийн эрүүл мэндийг тэтгэж эмчлэж яваа ТӨРИЙН байгууллагыг газаргүй болгох гэж байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл мөн.

Монголын хүн ам, нийслэлийн хүн ам жилээс жилд өсөж буй энэ цаг үед ЭХЭМҮТ өргөжинө, өргөжихөөр зураг төсөл нь ч гарсан. Төрийн байгууллагуудын газрыг элдэв барилгын компаниудад ээлжилж өгсөөр ХҮҮХДИЙН гэх тодотголтой газрууд цөөрсөөр байна. Хүүхдийн өвчлөлд ТӨРӨӨС үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ын газар МҮИС ганцхан энэ удаад биш олон удаа халдаж байгаа гэдгийг тус эмнэлэгийнхэн хэлж байлаа.

Нэмж хэлэхэд МҮИС-ын будилан үүгээр дуусахгүй Гандангийн хойд дэнж дээр нийтдээ 11 салбар сургуультай  сургуулийн толгой компани болох “Энигма констракшн” компани гэх бөгөөд сургуулийн төв хэсэгт сүндэрлэх 15 давхар барилга нь анхнаасаа газрын хэмжээг дур мэдэн томруулсан, бохир усны шугам дээр давхцуулсан, барилгын ажлын зөвшөөрөлгүй зэрэг зүсэн зүйлийн маргаан дагуулсаар нэг л өдөр ашиглалтанд орсон байдаг. 

Мөн Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй, ийм явдал гарвал хууль зөрчсөн үйлдэл болдог гэдгийг учир мэдэх хүмүүс олон жил ярьж байгаа ч МҮИС-д үйлчилдэггүй ямар үр дүнд хүрсэнгүй өдий хүрчээ. Хуулийн байгууллагаар явсан ямар ч үр дүнд хүрээгүй төдийгүй нэрээ солих шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэвээр байлгаж байгаа нь зориудын үйлдэл гэдэг нь харагдаж байна.

Монголд байх бүх төрлийн мэргэжилтэнг бэлтгэнэ гэх супер тодотголтой сургуулийн чанарыг тэндээс төгсөж гарсан мэргэжилтэнүүд ажлын байр олдохгүй хоцордогсоос нь дүгнэж болно. 

Анх 1998 онд 146 оюутантай Чандмань-Эрдэнэ коллеж хэмээн байгуулагдаж байсан тус сургууль нь 2002 онд Монголын Үндэсний коллеж болоод, удалгүй хоёрхон жилийн дараа Монголын үндэсний дээд сургууль, дахиад хоёр жилийн дараагаар Монголын Үндэсний их сургууль хэмээн нэрлэгдэх болсон байна. Уг нь шударга өрсөлдөөний хууль номоор бол ингэж нэр ижилсүүлэх нь байж боломгүй асуудал юм. Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан энэ талаар юу ч хийхгүй, юу ч шийдэхгүй байгаа нь тун сонин.

Мөн сүүлийн үед “Монголын хамгийн том их сургууль” гэж сурталчилж буй тус сургуульд хамгийн адгийн муу бүхэн бугшиж буй гэлтэй.  хоорондоо хэдхэн алхамын зайтай шавааралдсан олон барилга барьж хот байгуулалт, барилгажилтын наад захын стандарт нормуудыг зөрчсөнөөс болоод автомашинтай хүмүүс бүү хэл явган зорчигчид ч орж гарах аргагүй маш хүнд нөхцөл үүсээд байгаа ажээ.

 

“Энигма констракшн” компани нь ээлжит барилгаа барьж  байхдаа гарц, орцыг хаасан нь одоо хаалттай хэвээр... 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.