100 насыг шүргэж яваа АХМАД ДАЙЧИН "Фронт" С.Цэгмид ГАВЬЯАТ МАЛЧИН боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дундговь аймагт ажиллаж байна. Тэрбээр олноо ФРОНТ ЦЭГМИД хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээж, мөн ээжүүдэд алдарт эхийн одон гардууллаа. 

18 насандаа "Улсын сайн малчин" цол хүртэж байсан бол 19 насандаа ЗХУ-д тусламжийн бараа хүргэж өгч байсан аж. Одоо нас сүүдэр 100 шахаж яваа тэрбээр 80 жилийн дараа төрдөө үнэлүүлж "ГАВЬЯАТ МАЛЧИН" боллоо. Зургаан ханатай гэртээ 50 шахам ботгоо тэжээн онд мэнд оруулж, нэгдлийн 500 хонь маллаж байсан тэрээр 18-хан насандаа “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж, Маршал Х.Чойбалсангаас шагналаа гардан авч байжээ. 

Тэрээр бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

Түүний явсан бэлгийн энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж, 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 воган бэлгийн зүйлээ дөрөв хувааж, дөрвөн хэсэг болон хуваагдаж байсан байна.

Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.97.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.