Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, хэвшүүлэх ажил үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-08-11
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар 2019 оноос “Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал”-аар “Иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох нөлөөллийн ажил зохион байгуулах, хогийг эх үүсвэрт нь ангилан ялгах” ажил Хэрлэн сумын 2 болон 10 дугаар багаас эхэлсэн бөгөөд 2020 онд үргэлжлэн Хэрлэн сумын 6, 9 дугаар багуудад хэрэгжиж эхэллээ.
 
6 дугаар багийн 23,24,25 дугаар байр болон 9 дүгээр багийн 5, 6 дугаар байрны оршин суугчдад 440ш хог хаягдлыг ангилан, ялгах зориулалттай хогийн савыг хүлээлгэн өгч, байрны гадаа хогоо ангилан хаях зориулалттай сарааг байрлуулан, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
 
 
“Иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох нөлөөллийн ажил зохион байгуулах, хогийг эх үүсвэрт нь ангилан ялгах” ажлыг аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү ажил нь хүүхэд багачууд, иргэн бүр хог хаягдлаа ил задгай хаяхгүй, ангилан хаях зөв дадал зуршлыг сурч хэвшүүлэн, өөрсдийн хандлагаа өөрчлөх, цаашлаад байгаль, эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмрээ оруулж чадах ажлын эхлэл болж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.107.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.