Хөлөнбуйр, Булган сумдаас эхлэн ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авч эхэллээ
Үйл явдал
/
2020-08-11

Covid-19 халдварт цах тахалтай холбогдуулан МУ-ын Засгийн газар ноолуурын уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах ажлын байр, экспортыг дэмжих зорилгоор ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг батласан. Бодлогын гэрээгээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан зарим аж ахуйн нэгж Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас ноолуур бэлтгэж эхэллээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Булган суманд ажиллаж ноолуурын худалдан авалт хэрхэн явагдаж байгаатай газар дээр нь очиж танилцлаа.

 

Улаанбаатар хотын “Далайн одод трейд” ХХК Хөлөнбуйр суманд 176 малчин иргэний 9,5тн ноолуур худалдан авалт хийсэн бол өнөөдөр Булган сумаас 18тн ноолуур худалдан авахаар төлөвлөөд байна.

Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр учраас ноолуурын үнэ аймаг, сумдад харилцан адилгүй тогтсон байна. Зүүн гурван аймагт ноолуурын гарц сайн, чанартай байдаг учир хамгийн өндөр ханш буюу 1 кг-ыг 105,000 төгрөгөөр тогтоогоод байгаа юм.

 

Малчдаас ноолуур худалдан авахдаа, малчдын жагсаалтыг хүлээн авч, малчны овог нэр, хаяг, 2019 оны жилийн эцсийн ямааны А дансыг үндэслэн худалдан авч байгаа юм. Малчидтай хийсэн гэрээний дагуу ноолуурын төлбөрийг ажлын 7 хоногийн дотор Төрийн банкны данс руу шууд шилжүүлнэ.

Дараагийн ээлжид Баянтүмэн, Матад, Халхгол сумдын малчдаас ноолуур худалдан авахаар төлөвлөөд байна. Ноолуур худалдан авах үйл ажиллагаа 6-р сарын 1-ний дотор бүх сумдад явагдана.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.