УЛСТӨРЧ сэтгүүлийн шинэ дугаар УНШИГДИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-11

Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн өнгө, хэв маяг, редакцийн бодлого, өнцгийг тодорхойлогч “Улстөрч агентлаг” ХХК-иас хэвлэн гаргадаг “УЛСТӨРЧ” сэтгүүлийн долоо, наймдугаар сарын шинэ дугаар хэвлэлтээс гарч, уншигч таны хүртээл боллоо.

Манай сэтгүүлийн шинэ дугаарын онцлох зочноор УИХ-ын шинэхэн гишүүн Дамдинсүрэнгийн Өнөрболор оролцоо. Тэрбээр “Эмэгтэйчүүд л зөвхөн нийгмийн асуудалд оролцдог гэсэн хэвшмэл ойлголтыг засах ёстой” хэмээх хүчтэй, зоригтой ярилцлага өрнүүлсэн юм. Түүнчлэн Орхон аймгийг сүүлийн дөрвөн жил удирдахдаа гурван жил дараалан “ШИЛДЭГ АЙМАГ”- болгосон тус аймгийн Засаг дарга асан, өнөөгийн УИХ-ын шинэхэн гишүүн Дамбын Батлутын “Том улстөрч болох нь чухал биш. Том ажил амжуулах нь чухал” гэсэн гарчигтай манлайлагчийн хөөрөлдөөнийг нийтэллээ.

Түүнчлэн “Үндэсний түнш” буландаа МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Лха.Батцэнгэлийн бэлтгэсэн “Азийн бар, Алтан хөрш Бүгд найрамдах Солонгос улс” нийтлэл, Сэтгүүлч Г.Жавхлантгарьдийн бэлтгэсэн “Инновац” булангийн зочин УИХ-ын гишүүн, “Инновац, цахим бодлогын байнгын хороо”-ны дарга Н.Учралын илтгэлээс бэлтгэсэн тойм, Сэтгүүлч Г.Золбаярын бэлтгэдэг “LIFE STYLE” буланд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал”, Боловсролын тэргүүний ажилтан Ж.Болормаагийн ярилцлага, Уул уурхай буланд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржийн “Компанийн ашигтай ажиллаж байгаагийн хамгийн том шалтгаан нь АЖИЛЧИД” хэмээх ярилцлага тус тус багтсанаас гадна өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио, их баривчилгаатай зэрэгцэн өрнөсөн УИХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд бий болсон “ШИНЭ ПАРЛАМЕНТ”, “ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР”-ын бүтэц бүрэлдэхүүнийг та бүхэнд хүргэж буйгаараа ихээхэн онцлог, бас шинэлэг юм.

Монголын төлөө уншигч тантай хамт. Та бүхэн шинэ сэтгүүлээ шимтэн уншаарай...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.174.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.