О.Магнайгийн ээжид, ХУЙВАЛДАЖ бусдын ҮЛ хөдлөх хөрөнгийг авч өгсөн хэргээр ШШГЕГ-ын ажилтнуудын шүүх хурал болж байна
Үйл явдал
/
2020-08-12

Гадаад улсын иргэний дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 давхар байшинг О.Магнайгийн ээжид 724 сая төгрөгөөр үнэлэн хууль бусаар авч өгсөн гэх ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэгч Идэрчулуун нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 

Үйл явцыг эргэн сануулахад:

БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр ч гарч, Магнайгийн ээж Отгонжаргалын нэхэмжлэлийг хангаж “Сидарс” компаниас 724 сая төгрөгийг гаргуулахаар шийджээ. Энэхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа ч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж, тус байгууллагын дарга хурандаа Цогжаргал бараг 2-3-хан өдрийн дотор “Сидарс”компанийн охин компани “Сидарс партнерс” компанийн эзэмшилд байсан БГД-ийн 10 хороололд байрлах 11 давхар обьектийг шууд О.Магнайгийн ээжид шилжүүлэх ажил өрнөж зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбум төгрөгөөс ч илүү үнэлэгдэх обьектийг 724 сая төгрөгөөр үнэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлжээ. Ингэхдээ “Сидарс” компанийг төлөөлөх эрх зүйн эрхгүй хүнээр тамга тэмдгийг нь даруулан гарын үсэг зуруулж “Дархан цамхаг” компанийн нэр дээр шилжүүлэн өгсөн аж. Энэхүү “Дархан цамхаг” компанийг О.Магнай 100 хувийн эзэмшдэг юм.

Үүнийхээ төлөө нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4 ажилтан АТГ-т шалгагдсан бөгөөд хүний 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг 4 дахин багаар буюу 724 саяар үнэлэн О.Магнайд шилжүүлэхдээ бэлэн болон бэлэн бусаар авилга авсан байж болзошгүй үндэслэлээр шалгагдаж байсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.131.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.