"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 18 ажилтанг төрийн одон медалиар ШАГНАЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь, Дорноговь аймагт ажиллаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа. Энэ үеэр төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй байгууллагуудын удирдлага, ажилчдад  төрийн одон, медаль гардуулсан юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийг захиалагч нь “Монголын төмөр зам” ТӨХК бөгөөд тэдний хамт олноос 18 ажилтан төрийн одон, медалиар шагнуулсан байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргалыг шагнасан бол Алтан гадас одонгоор

-Замын мастер Э.Самбуу,

-Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн З.Мягмарсүрэн,

-Инженер, технологийн газрын дарга Д.Нямлхагва,

-Хууль, эрх зүйн газрын дарга Р.Бямбаа,

-Хяналт, шалгалтын газрын дарга М.Амарсайхан нар шагнагдлаа.

Харин Хөдөлмөрийн хүндэт медалийг

-Жолооч Б.Жаргалсайхан,

-Жолооч Д.Өлзийсайхан

-Машин, механизмын инженер М.Шинэбаатар

-Менежер Б.Бадамдорж,

-Нягтлан бодогч Б.Сарантуяа,

-Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энэрэлт

-Тоног төхөөрөмжийн инженер Т.Сандагболд

-Төсвийн инженер Ц.Цолмон,

-Төслийн мэргэжилтэн А.Балдандорж,

-Төсөл, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэнгэл,

-Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Н.Төмөрбаатар

-Хүний нөөцийн менежер Г.Пүрэвцогт нар хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа баяр хүргэж үг хэлсэн юм.

Тэрээр “Төмөр замчид аа, бүтээн байгуулалтын дайчид аа,

Та бүхэнтэй дахин уулзаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байгаадаа туйлын баяртай байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт 2019 оны тавдугаар сарын 24-ий өдөр болсон. Тэр өдрөөс хойш газар шорооны ажил 96 хувьтай, гүүрийн ажил 55 хувьтай, хоолойн ажил 91 хувьтай үргэлжилж, Зүүнбаян талаасаа 50 километрт дээд бүтцээ тавьжээ. Дээд бүтцийн ажлыг эрчимжүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас угтуулан 221 километр газарт Зэвсэгт хүчний дөрвөн анги ажилдаа оржээ. Энэ төслийн хэмжээнд 6253 хүн ажиллаж, нийт 94 ААН туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Жил орчим хугацаанд чамлахааргүй амжилт гаргалаа. Энэ их ажлын амжилтыг үнэлж төрийн одон медаль гардуулж байна. Баяр хүргэе. Шагнал хүртсэн болон бүтээн байгуулалтад оролцож байгаа хүн болгонд талархал илэрхийлж амжилт хүсье” гэлээ.

Энэ онд Монгол Улсад төмөр зам үүсч хөгжсөний 82 жил, “Монголын төмөр зам” ТӨХК үүсгэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.168.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.