Прагаас ирсэн 185 иргэний зардлыг Чехийн Засгийн газар, Европын холбоо хамтран гаргажээ
Үйл явдал
/
2020-08-12

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын ажилтан н.Оюунбилэгийн мэдээлсэнээр 

Чех улсаас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар 185 иргэн эх орондоо иргэн ирсэн байна. Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын эх орондоо иргэн ирж суурьшихад нь туслах тэтгэлэгт хөтөлбөр гэж байдаг. Энэ бол манай байгууллагын дэлхийн бүх салбарт хэрэгждэг хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид 2011 онд Монголд өөрийн салбараа байгуулсан. Түүнээс хойш өнөөдрийн хүртэл 2496 иргэнд тэтгэлэг өгч ажиллаж байна. Манай байгууллагын санхүүжилтээр эх орондоо эргэж ирсэн нийт иргэдийн тоо 6200-г давсан. Харин энэ 185 иргэн тэтгэлэгт хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болж, эх орондоо иргэж ирж байгаа юм. 

2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд бид коронавирусийн улмаас гадаад оронд гацаад байсан 27 иргэнийг эх оронд нь буцааж авчраад байсан.  Харин энэ удаад Чех улсаас эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг манай байгууллагын тэнд байгаа салбараас гаргасан. Улмаар Чех улсад байгаа манай улсын Элчин сайдын яамтай зөвшилцөөд, хамгийн түрүүнд эх орондоо буцах шаардлагатай хүмүүсийг сонгосон байгаа. Нэг иргэнд гаргаж буй зардал нь 7.3 сая төгрөг болсон. Тасалбарын мөнгө, тусгаарлалтанд байх хугацааны хоол, байрны зардал ч багтсан. Тусгаарлалтаас гараад эх орондоо суурьшихтай холбоотой мөнгөн бус тусламжуудыг манай байгууллагаас бас авна. 

185 хүнээр үржүүлээд үзэхээр бид 1.3 тэрбум төгрөгийг энэ нислэгийг зохион байгуулахад зарцуулж байгаа юм. Энэ их мөнгөний 75 хувийг Европын холбоо гаргасан. 25 хувийг нь Чехийн Засгийн газар гаргаж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газарт манай байгууллагаас туслах ёстой үндсэн үүргийнхээ дагуу хийсэн ажил ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.