Хоёр настай 77200 гаруй хүүхэд ГЭРТЭЭ ЦООЖЛУУЛАХ нь...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-12

Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн харулдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүрэн хамруулах шийдвэр гаргасан.

Намар болохоор л цоожтой хаалганы цаана үлдэх үү, цэцэрлэгт хүмүүжих үү гэдэг сонголттой нүүр тулдаг байсан багачуудаас өнөө жил хоёр настнууд шигшигдэв.  Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020-2021 хичээлийн жилд  хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулав”.

Монгол Улс коронавирусийн дэгдэлтийн улмаас   өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хагас жил гаруй болж байна.  Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, гэртээ үлдсэн хүүхдүүдийг хамгаалахын тулд хоёр сар гаруй хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоод байсан юм. Албан байгууллагууд ч ихэнх нь бага насны хүүхэдтэй ажилчдаа цахим болон богиносгосон цагаар ажиллуулсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.