ОХУ-ын эрдэмтэд Covid-19-н эсрэг ВАКЦИН гарган авч Ерөнхийлөгч В.Путины охинд анхны тунг тарьжээ
З.Батхуяг
/
2020-08-12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин COVID-19”-ийн халдварын эсрэг дэлхийн анхны вакциныг Орос улс баталсан талаар мэдэгдлээ. Тодруулбал өнөөдөр буюу Мягмар гаригт төрийн албан хаагчидтай уулзалт хийх үеэр тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко "Оросын Батлан хамгаалах яамны дэргэдэх Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн эрдэмтдийн боловсруулсан “COVID-19”-ийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилт хийгдэж дууссан"  талаар төрийн албан хаагчдад  нарийн мэдээлэл өгсөн аж. Үүний дараа Ерөнхийлөгч В.В.Путин вакцин боловсруулах ажилд оролцсон бүх хүнд талархал дэвшүүлээд, энэхүү ололт нь цар тахалд нэрвэгдээд буй дэлхий нийтийн хувьд маш чухал алхам болж байгааг онцсолсон байна. Тус Вакциныг баталгаажуулахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хоёр охины нэг нь Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн боловсруулсан вакцины тунг хийлгэсэн аж. Улмаар охины биеийн байдал сайн байгааг дэлхийн хэвлэлүүд онцолжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.