"Спутник-5" вакциныг 20 гаруй орон аль хэдийнэ тэрбум гаруй тунг захиалсан байна
Үйл явдал
/
2020-08-13

Дэлхийн 20 гаруй орон Оросын шинээр баталсан коронавирусний эсрэг вакциныг захиалах хүсэлт гаргасан талаар Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн дарга Кирилл Дмитриев мэдэгджээ. 

ОХУ-ын Гамалей Институтын хөгжүүлсөн вакциныг одоогоор 20 орноос нийт нэг тэрбум гаруй тун хэмжээтэй захиалах хүсэлт урьдчилсан байдлаар бидэнд ирүүлснээс харахад уг вакцин маш их хүлээлттэй байгаа нь тодорхой байна. Бид гадаад дахь түншүүдтэйгээ хамтран аль хэдийнэ 5 оронд жил бүр 500 сая тун вакцин үйлдвэрлэхээр бэлтгэлээ хангасан байна. 

Латин Америк, Дундад Ази, Азийн орнууд вакциныг маш их сонирхож байгаа бөгөөд вакцины худалдан авалтын гэрээг боловсруулах ажилдаа орсон байна. ОХУ-ын вакцин нь хамгийн чухал 3 дугаар шатаа хараахан даваагүй байгаа. Энэ нь мянга гаруй сайн дурынхныг хамруулж, эмний аюулгүй байдал, үр дүнг үнэлдэг юм.

Оросын вакцин руу хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зохион байгуулалттай, тоглолттой дайралт хийж байгаа нь энэ эмийн хөгжүүлэлтэд Оросын оруулсан хүчин чармайлтыг дарж, үл итгэх байдал гаргаж буй оролдлого гэдгийг албаныхан мэдэгдэлдээ дурьджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.41.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.