Гавьяат хуульч Д.Мөрөн тушаал буурч ГИХГ-ын дэд дарга боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-13

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нэргүйн Ууганбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар наймдугаар сарын 5-ны өдөр томилжээ. Засгийн газрын уг тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, Гадаадын иргэн, харьяатын газрын тамга, тэмдгийг Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөн гардуулан өгч, ажлын амжилт хүссэн байна. 

Нэргүйн Ууганбаяр нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байв. Мөн 2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдож, уг албыг хоёр жил хашжээ. 

Мөн тэрбээр АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөний дээр Итали, Австрали зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.66.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.