Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, ААН хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй
Үйл явдал
/
2020-08-09

Өчигдөр аймгийн Засаг дарга Ц. Идэрбат тамгаа гардан авсан бол өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлтэй анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан юм.

Үүнд:

  • Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан ээлжийн амралттай байгаа бүх агентлагийн дарга нар, сумдын засаг дарга нарыг 8 сарын 17-ны өдрөөс ажилд нь эргүүлэн оруулах
  • Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн иргэн, ААН-д хадлан, тэжээл бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байх, зөвхөн дотооддоо хадлангийн нөөцөө бэлтгэх, Тодруулбал тухайн сумынхаа нийт хадлангийн талбайн 70 хувийг малчид даа хуваарилж, үлдсэн 30 хувийг Хэнтий аймгийн ААН-үүд арилжааны зориулалтаар хадлан тэжээл бэлтгүүлэхээр зохицуулалт хийх
  • Засгийн газрын шийдвэрийн дагуу сумын нөөцөд 200 тн, аймгийн нөөцөд 600 тн өвс бэлтгэх ажлыг эрчимжүүлэх
  • Чингис хотын гэр хорооллыг ИШСүлжээнд холбох зураг төсвийг гаргах ажлын хэсгийг байгуулахаар тус тус шийдвэрлэлээ

Үргэлжлүүлээд 14 цагт Төв суурин газрын өвөлжилтийн асуудалтай холбогдуулан Чингис хотыг дулаанаар хангагч байгууллагын дарга нар, Бэрх уулын Чандаганы уурхайн удирдлагуудтай уулзалт төлөвлөсөн байна.

Харин ирэх 7 хоногт хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон удаашралтай байгаа бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж тодорхой болгох зэрэг нилээдгүй ажлуудыг төлөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.