Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр шүүхээс ял сонссон Да.Ганболдыг эмнэлэгт үзүүлэх нэрийдлээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзсан гэх мэдээлэл түгээд байна.
Үүнд ШШГЕГ-аас тайлбар өгч, мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "ШШГЕГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож буй хоригдогч зөвшөөрөлгүйгээр хорих байрнаас гадуур эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан гэх мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан дараах тайлбар, мэдээллийг хүргэж байна. Нийслэл дэх цагдан хорих төв болон орон нутаг дахь цагдан хорих байр нь яллагдагчаар цагдан хоригдсон, шүүхээр хорих ял шийтгүүлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг хүлээж буй нийт хоригдогсдын биеийн эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт тавьж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэг нь 2 дугаар шатлалын тусламж үйлчилгээг хоригдогч нарт үзүүлэн эрүүл мэндийн байдалд урьдчилсан шинжилгээ, оношилгоо хийж, өөрийн шатлалд тохирсон эмчилгээ үйлчилгээг шуурхай үзүүлэн ажиллаж байна. Харин дараагийн шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардсан архаг, суурь, хүнд өвчтэй хоригдогсдод зайлшгүй шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг нарийн мэргэшлийн, төрөлжсөн эмнэлэгт шилжүүлэн үзүүлэхдээ дараах хууль, журмыг баримтлан ажилладаг.
Үүнд:
-“Сэжигтэн, яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.10 дахь хэсэгт “хоригдогч нь эмнэлгийн тусламжийг Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу авах эрхтэй”.
-Хорих байрны дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.2.1 “хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ “Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам”-ыг мөрдөнө”.
-Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/142, А47 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Хоригдсон этгээдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай эсэхийг орон нутагт аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарын зөвлөлийн шийдвэр, нийслэлд Хорих ял эдлүүлэх албаны нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комисс шийдвэрлэнэ. Тухайн шийдвэрийг хорих байрны захиргаа холбогдох мөрдөгч, прокурор, шүүгчид тухай бүрд нь мэдэгдэж, шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэж тус тус заасныг баримтлан ажиллаж байна.
Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд хоригдогсдыг дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ, оношилгоо хийлгэх асуудлыг эмнэлгийн албан ёсны дүгнэлтийг үндэслэн, хариуцсан мөрдөгч, прокурор, шүүгч болон цагдан хорих үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурорт мэдэгдэн шийдвэрлэдэг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хоригдогсдын аюулгүй байдлыг ханган хуяглан хүргэх, харуул хамгаалалтын хяналт тавих ажлыг хариуцан зохион байгуулдаг.
2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй хоригдогч Д.Ганболдыг дээрх хууль журмын заалт, холбогдох эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн нарийн мэргэшлийн эмнэлэгт хүргэн эмчилгээнд хамруулсан бөгөөд Цагдан хорих 461 дүгээр ангийн хэмжээнд 2020 оны наймдугаар сарын байдлаар нийт 76 хоригдогч холбогдох хууль, журмын хүрээнд зохих албан тушаалтны зөвшөөрлөөр дараагийн шатлалын эмнэлэгт шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамрагдаж, зургаан хоригдогч хэвтэн эмчлүүлээд байна" гэжээ
-
9 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин