Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзлаа
Үйл явдал
/
2020-08-12
Хэнтий аймгийн Засаг дарга Ерөнхий сайдад бараалхсан бол тэрбээр өнөөдөр үдээс өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан уулзлаа

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар аймгуудтай бүсчлэн уулзах үеэр Хэнтий аймагт ажилласан. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд эртнээс анхаарахыг чухалчиллаа. Уулзалтаар хөдөө аж ахуйд суурилсан ажлын байр нэмэгдүүлэх, хоршооллыг дэмжих бодлого баримтлах, Жижиг дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд даалгасан бол Ц.Идэрбат гадаадын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой Аж ахуйн нэгжүүдээ судалж, мэдээллээр ханган тухайн салбарын төсөл хөтөлбөрт хамруулж ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.187.165)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.