Хүнсний үйлдвэрийн нурсан барилгыг эхний ээлжинд хашаажуулж, харуул манаатай болгохоор боллоо
Үйл явдал
/
2020-08-12

Аймгийн Хүнсний үйлдвэрийн нурсан эзгүй барилга Чингис хотын иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчинд олон жил саад учруулсаар ирсэн.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат "Хангал" ХХК-ийн захирал н.Мөнхбаттай уулзаж, хараа хяналтгүй, хариуцах эзэнгүй мэт явж ирсэн уг нурсан барилгад цаашид гэмт хэрэг, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авахаар боллоо.

Энэ дагуу эхний ээлжинд Хангал ХХК ирэх 9-р сарын 5-ны дотор өөрийн хөрөнгөөр хашаажуулах , манаачтай болгохоор болсон байна. Дараачийн авах арга хэмжээг тодорхой хугацааны дараа уулзахаар тохирчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.