“Бодлогын инноваци-2020” төслийн сонгон шалгаруулалт орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтэс түрүүлжээ
Үйл явдал
/
2020-08-05

Энэ оны 4-р сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл хамтран Бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх бичил төслийн сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллагуудын дунд зарласан.

 
Уг сонгон шалгаруулалтад Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төслийн  5  баг байгуулан тус бүр нэг төслийг илгээгээд байсан юм.
 
Тэгвэл “Бодлогын инноваци-2020”  төслийн сонгон шалгаруулалтын дүнд тус хэлтсийн “Байгаль орчинд ээлтэй ногоон байгууллага” төсөл шалгарчээ.
 
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Г.Галбадрах ахлагчтай “Гэлэг” багийн “Байгаль орчинд ээлтэй ногоон байгууллага” төсөл нь ийнхүү шалгарснаар 3000 америк долларын санхүүжилт авч 4 үе шаттайгаар хэрэгжихээр болж байна.
 
“Бодлогын инноваци-2020” төслийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын өнцөг булан бүрээс төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн 55 шилдэг төсөл өрсөлдсөн байна.
 
Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шалгарсан төслөөсөө гадна Цахим цаг, цахим үнэлгээ”, “Монгол төрийн хиймэл оюун ухаан”, “Төрийн байгууллагад роботын процесс, автоматжуулалт нэвтрүүлэх нь” зэрэг төслийг илгээжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.172.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.