Шуурхай ШТАБ ОБГ-т шилжин байршлаа
Үйл явдал
/
2020-08-08

Аймгийн хэмжээнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссын “Шуурхай штаб”-ыг байгуулж 24 цагаар ажиллуулж буй. Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий Шуурхай штаб нь ЗДТГ-ын байранд байрлаж байсан бол аймгийн Онцгой байдлын газрын байр руу шилжин байршиж байна. Мөн “Шуурхай штаб”-ын 70357319 дугаар өөрчлөгдөж 70350001 дугаараар иргэд, байгууллагуудтай холбогдохоор боллоо.


Та бүхэн тус штабаас Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр үйл ажиллагаа, ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдтэй холбоотой санал, хүсэлт, аймгийн хэмжээнд хийгдэж буй ариутгал, халдваргүйтгэл болон коронавирусын нөхцөл байдал, халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж зэрэг мэдээллийг авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.