МУ-ын шадар сайдын зөвлөхөөр “Хувьсал” продакшны жүжигчин О.Мөнхдалай томилогджээ
Үйл явдал
/
2020-08-15

Азийн топ модель, жүжигчин О.Мөнхдалайг “Хувьсал” продакшны кино, уран бүтээлүүдээр үзэгчид андахгүй болсон. Урлагийн залуу маань Шадар сайдын зөвлөхөөр томилогдсон байх юм. 

О.Мөнхдалайн хувьд америкт төрж өссөн “Зүрхээр наадагч” киноны гол дүрд амжилттай тоглосныхоо дараа “Хувьсал” продакшинд төвөггүйхэн хөл тавьсан азтай залуу гэгддэг. 

Одоогоор түүний боловсрол, мэдлэг, төрд ажилласан туршлага ч тодорхойгүй байгаа юм. Шадар сайдын албан тушаалын Я.Содбаатар хашиж байгаа билээ.

Түүнийг эхнэр, гурван хүүхдээсээ салсан гэх бөгөөд сүүлийн үед дуучин А.Хишигдалай-тай нэр холбогдож хамтран амьдардаг гэх мэдээллүүд хэвлэл мэдээллээр нилээдгүй цацагдсан.

Тус албан тушаалд очиход МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/ багагүй нөлөөлсөн байж болзошгүй байна. Учир нь тэрээр тус холбоонд харьяалагддаг ажээ. Тус холбооноос МАН-ын зарим гишүүд улс төрийн амьдралаа эхлүүлсэн гэдэг. Тухайлбал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга зэрэг олон залуусыг дурдаж болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.27.251)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.