Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш мэдээлэл өглөө.
Тэрбээр "Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу энэхүү ногдол ашиг нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулж тараагдана.Тиймээс ҮЦТХТ ногдол ашгийг тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Эхний ээлжид үнэт цаасны данс нээлгэсэн иргэдийн үнэт цаасны дансаар нь ногдол ашгийг нь тараана.
Нэг сая гаруй иргэдийн дансыг банктай тулган, баталгаажуулалт хийгээд ногдол ашиг тараахад бэлэн болсон. Цаана нь үлдсэн иргэдийн ногдол ашгийг Е-баримт авдаг дансаар нь, 0-18 настай хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ногдол ашгийн мөнгийг хадгаламжийн мөнгө авдаг дансаар нь дамжуулан тараах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" гэлээ.
Харин СЗХ-ны ажлын албаны дарга Т.Жамбаажамц хэлэхдээ "Эрдэнэс Таван толгой ХКК нь 178 тэрбум төгрөгийн ноогдол ашиг хуваарилна. Үнэт цаас олгогч компаны ТУЗ-ын шийдвэр гарсан. Үнэт цаасны нэгдсэн хадгаламжийн төвтэй гэрээ хийгдсэн байгаа. Эрдэнэс таван толгой ХК-наас одоогоор 100 гаруй тэрбум төгрөгийн төлбөрөө Сангийн яам дахь холбогдох данс руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Тус компаниас үлдсэн төлбөрийг шилжүүлснээр 1,072 хувьцааны ногдол ашиг иргэдэд тараагдах үйл явц эхэлнэ" гэлээ.
-
9 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин