УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурал хойшлогджээ
Үйл явдал
/
2020-08-15

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр 11.30 цагт эхэлсэн. Талуудаас “Нотлох баримт гаргуулах, хэргийн материалтай танилцах, хариуцагч Н.Өнөрцэцэгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай” хүсэлт, мөн сөрөг нэхэмжлэл гаргасан тул шүүхээс хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулах, хариу тайлбар авах хугацаа олгож шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад гишүүн асан Ц.Гарамжав “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийн нэхэмжлэлийг шүүх 2020 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны долоодугаар сарын 07-ны өдөр хэрэг үүсгэжээ

Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.165.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.