Хувийн тэтгэврийн хуулийн төслийг Н.Учрал нарын тэргүүтэй хэсэг гишүүд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа Тэрхүү багц хууль хэлэлцэгдэж дэмжигдвэл ХУРИМТЛАЛЫН нэгдсэн сан байгуулж, сангаа эргэлтэд оруулж, ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээдэг тогтолцоо руу явна гэж үзэж байгаа бөгөөд манай тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл тэтгэвэр авч байгаа бол 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. 53 хувь нь 350 мянгаас доош тэтгэвэр авч байна.
Тиймээс дээрх хуулийг батлан гаргаснаар НДШ-д төлж байгаа 24 хувийн 17 хувийг тэтгэврийн даатгалд, 17 хувийн дөрвөн хувийг ХУВИЙН тэтгэврийн санд тус тус хийх боломжтой болгох эрх зүйн зохицуулалтыг хийж өгч ингэснээр сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн хувь буюу 40 мянган төгрөгийг ХУВИЙН тэтгэврийн сандаа төлнө.
Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн сард 13 хувиа төрийн тэтгэврийн санд дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төлбөл 30 жилийн дараа 76 сая төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгийг үр хүүхдэдээ өвлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай бол энэ мөнгөнөөсөө авч болно цаашлаад сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр бодогдоно гэсэн үг. Тэгэхээр ТӨРИЙН тэтгэврийн сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 777 мянган төгрөгийн тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа гэжээ.
ХУВИЙН тэтгэврийн тухай хуулийг хэлэлцүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн ба Нийгмийн даатгалын багц хууль буюу ТЭТГЭВЭРИЙН хуулийг ХНХЯ оруулж ирнэ. Дээрх хуулийг УИХ-д өргөн барьсан учраас хэлэлцүүлээд явна харин салбар яам нь Тэтгэврийн хуулийг оруулаад ирвэл хамтатгаад хэлэлцээд явах боломжтой хэмээн ажлын хэсэгт ажилласан Н.Учрал яриандаа дурьджээ.
-
9 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин