ЭТТ:1072 хувьцааны ногдол ашиг болгож 100 тэрбум төгрөг тараана
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-16

 "Эрдэнэс Тавантолгой" ХК 178 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувиарлахаар болжээ. Үнэт цаас олгогч компанийн ТУЗ-ийн шийдвэр гарсан. Мөн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ нь хийгдчихсэн. Гэрээний дагуу үе шаттайгаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мөнгө нь шилжиж байгаа ба одоогоор 100 орчим тэрбум төгрөгийн төлбөрөө Сангийн яаман дахь холбогдох дансууд руу шилжүүлсэн гэж ойлгож байна. Үлдсэн 78 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК нөхөж шилжүүлсний дараагаар ногдол ашиг иргэн болгонд тараагдах үйл явц эхэлнэ. Иргэдийн дунд энэ асуудал хамгийн их эрэлттэй байна. УИХ-ын сонгуулиас өмнө тараах байсан ч бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байсан гэв.

“Эрдэнэс-Тавантолгой”  ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768   Үүнээс хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296 иргэн байгаа бол банкны дансаа баталгаажуулсан 425.000 мянган иргэн байна. Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжийг бас бүрдүүлсэн. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ.1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамж авч данс нээж байгаа. Энэ мөнгөнөөс “Эрдэнэс-Тавантолгой”  ХК нэг ч төгрөг авдаггүй. Хувьцааны данс нээлгэсэн хураамж нь ҮЦТХТ болон брокерийн компанийн үйл ажиллагааны зардлын төлбөр юм.

Ногдол ашиг, хувьцаатай холбоотой мэдээллийг дараах 5 эх сурвалжаас аваарай:

  • www.ett.mn вэб сайт
  • “1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас, 
  • 1800-1072 тусгай дугаар /энгийн утасны тарифаар/ 
  •  ЕТТ аппликейшн 
  • 158989 мессеж дугаар
 
 

Эх сурвалж: www.ett.mn  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.119.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.