Өнгөрсөн жил буюу 2019 онд Өмнөд Солонгос улс Тик Ток гар утасны аппликэйшн нь хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нууцаар, хууль бусаар халдаж байгаа эсэх дээр мөрдөн шалгах ажил эхлүүлсэн билээ. Харин 2020 оны 8 сард уг хэрэг нь үнэн болохыг тогтоож, торгууль оноохоор болсон байна. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл маш чухал байгаа энэ үед тус компанид Өмнөд Солонгос улсын зүгээс 186 сая вон буюу 430 орчим сая төгрөгийн торгууль нэхэмжилжээ. Энэ нь тухайн компаны жилийн орлогын 3% нь юм байна.
Мөрдөн байцаах ажлын явцад Тик Ток нь нууцлалын хууль тогтоомжийг зөрчиж, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, байршлын датаг өөр улсын санд хадгалдаг байсан нь тогтоогдсон байна.
Энэтхэг улс Тик Токын хэрэглээгээрээ нэгт бичигддэг байсан ч засгийн газраас хориглосон нийт 59 аппликэйшн дундаа Тик Токыг багтаасан байна. Мөн АНУ-д уг аппликэйшнийг хориглох талаар АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдээд байгаа юм. Ерөнхийдөө энэ оны байдлаар Тик Токын хэрэглээ нэлээдгүй хувиар буураад байгаа нь хувийн мэдээллийн хамгаалалтай шууд холбоотой аж.
-
9 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин