Оны эхний долоон сарын эцсийн байдлаар ААН, байгууллагын иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 40.4 тэрбум төгрөг буюу 0.2 хувира, өмнөх оны мөн үеэс 945.1 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 их наяд буюу 50.3% нь иргэдийн зээл эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн эзлэх хэмжээ аль аль өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны долдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.5 тэрбум төгрөг буюу 13%, өмнөх оны мөн үеэс 257.9 тэрбум төгрөг буюу 29%-аар тус тус өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өсжээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл долдугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 25 тэрбум төгрөг буюу 1.3%, өмнөх оны мөн үеэс 10.9 тэрбум төгрөг буюу 0.6%-аар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр өссөн байна.
-
9 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин