С.Ганбаатар: Үндсэн хуулийн заалтуудыг судлах ажлын хэсгийг яаралтай байгуул!
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийн 6.2 дахь заалт болон Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар хэвлэлийн хурал хийж байна.
Тэрбээр "Долоо хоног бүр бид УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлын талаар мэдээлэл өгч байх болно. "Та бидний эвсэл"-ийн төлөөлөл болон эрдэмтдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж байна. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар УИХ-ын гишүүд үг дуугарахгүй байна. Юун орон нутгийн сонгууль, юун төсөв, төсвийн тодотголоос чухал зүйл бол газар нутгийн тусгаар тогтнол. Газар нутгийн тусгаар тогтнолын талаар, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтын талаар тайлбар өгөх, засварлах шаардлагыг 7 сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Харин хариуг нь өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Ингэхдээ Үндсэн хуульд найман жил засвар оруулах боломжгүй, дагалдах хууль тогтоомжид өөрчлөлт оруулъя гэсэн байна. Гэвч энэ хангалтгүй. Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, бусад холбогдох заалтуудыг судлах ажлын хэсгийг яаралтай байгуул" гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 9 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин