Үндэсний бүтээн байгуулалт болох "Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам борооны улмаас үерт автсан тухай нэр бүхий сэтгүүлчид нийтэлжээ. Бид энэ талаар уг төслийн Ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргалтай холбогдож тодрууллаа.
-Сайн байна уу:...? Төмөр замын бүтээн байгуулалтын зарим хэсэг борооны үерт өртсөн тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулах гэсэн юм.
-Сайн сайн. Ажил ид өрнөж байна. Далангийн үндсэн бүтээн байгуулалт, нь үерийн усанд өртөөгүй гэдгийг албан ёсоор тодотгоё. Харин туслах замын далангийн зарим хэсэг үерт урссан.
-Яагаад энэ үерт урсав. Чанар тааруу байсан уу?
Үгүй ээ. Яг энэ үерт урссан замыг мэргэжлийн, туслан гүйцэтгэгч компани барьсан. 1,5 км орчим түр далан.
Энэ ямар учиртай зам юм бэ?
Зам төмөр, бетон дэр, балласт зэргийг зөөж үндсэн ажлын талбар, дээд бүтцийн угсралтын ажилд ашигладаг.
Замаа сэргээн засварлаж байна уу?
Яг одоо сэргээн засварлахаар гүйцэтгэсэн компаниуд ажиллаж байна. 1,5 метрийн радиустай хос хоолой хийсэн. Хүчтэй бороо удаа дараа орж байгаа учраас хоолой нь усны ачаалал даахгүй байна. Зарим газарт нь бид албаар сэтэлж, үерийн усыг зайлуулсан.
-Үндсэн төсөлтэй холбоогүй юу?
Холбоогүй. Үндсэн төслийн ажил, суурь, бетон цутгалт, хоолой гээд бүгд зүгээр. Яг энэ газарт өмнө нь гол урсаж байсан. Одоо бид голын сайранд 151 метр урттай гүүр барихаар ажиллаж байна. Ажлын явц 40 хувьтай. 10 сарын 01-н гэхэд дуусгах ёстой. Гэхдээ хоёр гурван удаа хүчтэй бороо орж, туслах зам эвдэрч, ажил гүйцэтгэхэд хүндрэл учирч байна. Товлосон хугацаандаа амжуулна. Гүүрийн ажил дуусахаар энэ түр зам, даланг дахин ашиглахгүй.
-
9 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин