УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, 2020 оны улсын төсвийн тодотгол, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг шинэчлэсэн найруулгыг тус тус хэлэлцээд гурван ажлын хэсгийг байгуулжээ.
Хэлэлцсэн эхний асуудал болох Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Л.Энх-Амгалан гишүүнийг томилжээ. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд мөн ажлын хэсэг байгуулж, УИХ–ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар тус ажлын хэсгийг ахлах юм байна. 2020 оны улсын төсөвт тодотгол хийхтэй холбогдлуулан мөн ажлын хэсэг байгуулж Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахалж ажиллана.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өнгөрөгч дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын есөн гишүүн санаачлан боловсруулсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байгаа” гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Түүнчлэн бүлгийн хурлаар хэлэлцсэн нэг асуудал нь бүлгийн дэд даргыг шинээр томилжээ. Өмнө нь бүлгийн дэд даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдсон тул түүнийг бүлгийн дэд даргаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн С.Амарсайханыг дэд даргаар сонгожээ.
-
9 цаг 25 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин