УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа илэрхйиллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ээлжит бус чуулганаар анхаарлаа хандуулж хэлэлцэх ёстой хамгийн гол асуудал бол Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудал. Сөрөг хүчний зүгээс өмнө тодотгол хийхийг эрх баригчдаас олон удаа шаардаж байсан боловч хойшлуулсны эцэст өнөөдөр оруулж ирж байна. Одоогийн төсөв батлагдах үед Дэлхийн хэмжээнд тархаад буй COVID-19 цар тахал дэгдээгүй байсан. Гэтэл төсвийг хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Монгол улсын хувьд 2020 оны эхний хагас жилд 10.7 хувийн алдагдалтай байна. Энэ бол түүхэнд байгаагүй алдагдал. Улс орны байдал хүнд байна. Эрх баригчдын хувьд ард түмний амьдрал ахуйд анхаарахгүй байна. Зөвхөн шат шатны сонгуульд анхаарсан шийдвэрүүд гаргаж байгаа учраас Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ асуудлаар анхаарч ажиллана гэж байр сууриа нэгтгэжээ.
Монгол Улсын хэмжээнд орон нутгийн нэгж, аймаг сум, баг дүүрэг бүгд ирэх он жилүүдэд ямар байх вэ гэдгийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуулийн хуультай давхцуулан шийдвэрлэх гэж байгаа нь ямар нэгэн байдлаар улстөржилт бий болгоно гэж бүлгийн гишүүд үзэж байна. Ер нь бол энэ хуулийг шинэчилж батлах нь зайлшгүй. Гэхдээ ээлжит бус чуулганаар яаран сандран биш ээлжит чуулганаар нягт нямбай, улс төрийн өнгө аясгүйгээр, тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийг, ирээдүйг харж батлах нь зүйтэй. Тиймээс тус хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналыг бүлгийн гишүүд гаргалаа. Харин Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг дэмжинэ гэдэгт санал нэгдлээ.
Хуралдааны дараа Бүлгийн дарга Д.Ганбат болон бусад удирдлагууд эдгээр асуудлуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.
Д.ГАНБАТ: ЭРХ БАРИГЧИД ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА
Дэлхийн бусад улс орнууд хэд хэдэн удаа төсвийн тодотголоо хийсэн байхад хийхгүй хойшлуулж явсаар одоо үнэнд гүйцэгдэж, эрх баригчид ээлжит бус чуулган ийнхүү зарлалаа. Мөн төсвийн тодотголоос гадна ард түмний анхаарлыг өөр тийш нь хандуулсан байдал үүсгэж байна.
Харин хамгийн зөв зүйтэй оновчтой зүйл бол Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх асуудалд орж ирсэн байна. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах хөтөлбөрөө нэн яаралтай хэлэлцэж төсвийн тодотголтой хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг бол дэмжиж байна.
-
9 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин