Зөрчлийн хуулийг эсэргүүцсэн иргэд төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Үйл явдал
/
2020-08-18

Нийслэлийн Баянгол дүүргийн жижиглэнгийн худалдаачид, иргэд зөрчлийн хуулийг эсэргүүцэн Сүхбаатарын талбай дээр хуурай өлсгөлөн зарлалаа. Иргэд зөрчлийн тухай хуулийг эсэргүүцсэн шаардах хуудас хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, МУ-ын УИХ-ын гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хүргүүлэх гэсэн боловч иргэдтэй уулзсангүй. Жагсаалыг зохион байгуулж буй иргэд Мишиг хүзүү, гарандаа дөнгө зүүж түлхүүрийг нь хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ "Х.Нямбаатар сайд хэзээ уулзаж түлхүүр өгнө тэр цагт дөнгө тайлагдаж, өлсгөлөн дуусна" хэмээлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.2.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.