13 жилийн хорих ял шийтгүүлсэн Б.Махбал ДАВЖ ЗААЛДАХААР болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-08-18

Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр  хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Улмаар  тавдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Махбалыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан наймдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд зарлагджээ.

Хэргийг эргэн сануулахад,  цагдаагийн байгууллагаас Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр    ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.218.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.