Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж УИХ-аас баталсан 2020 оны төсөвт тодотгол хийх тухай УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-н гишүүн, сөрөг хүчний төлөөлөл Б.Пүрэвдорж "Хууль зөрчсөн үйлдлээ төсөв тодотголоор зөвтгөж байна. МАН төсвийн мөнгөөр Сонгуульд санал худалдан авсан. Хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх зэрэгт 100-н мянган төгрөг болох 24 тэрбум төгрөг, малчдын саналыг авах зорилгоор ноолуурт 105 тэрбум төгрөг, хүнсний талоны мөнгийг хүүхдэд 16 мянга байсныг 32 мянга болгосон, том хүнд 32 мянган төгрөг байсан бол 64 мянга болгосон. Тэдгээр хүмүүсийн саналыг авах ажлыг баг хороодын захиргааны ажилтнуудаар дамжуулж хийсэн. Энэ ажилд нийт 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан хэр нь одоо төсвийн тодотголын тухай ярих нь өрөөсгөл" гэсэн бол хурал даргалагч, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан "Улсын их хурлын дэгийн тухай хууль" -ийн шинэчилсэн найруулгын дагуу бусдыг үндэслэлгүй гүтгэвэл хуралдаанд суух эрхийг нь хасахыг сануулав. Үүний дараагаар Ж.Мөнхбат гишүүн үг хэлэх үеэр Б.Пүрэвдорж гишүүн хурал даргалагчид хандаж "чуулган" үймүүлэв. Ингэснээр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан долоо хоногийн хугацаанд Б.Пүрэвдорж гишүүнийг хуралдаанд суух эрхийг нь хаслаа. Уг хуралдаанд суухыг хориглох шийтгэлийн үргэлжлэх дээд хугацааг нь зааж өгөөгүй бөгөөд, тухайн үед хурал даргалагч тухайн шийдвэрийг гаргах эрхтэй юм. Мөн энэ нь УИХ-ын гишүүн ард түмний дуу хоолой болох, асуудлыг чөлөөтэй хэлэлцэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй шийдвэр хэмээн улс төр судлаачид анхааруулав.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин