Хоёрдугаар 30-н жилийн Анхдугаар 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна:
Үйл явдал
/
2020-08-19

Монгол Улсыг 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг “Эдийн засгийн Байнгын хороогоор хэлэлцэж байна. Уг төлөвлөгөө есөн бүлэгтэй бөгөөд 150-н мянган ажлын байр бий болгож, 2025 он гэхэд ядуурлыг 20% болгон бууруулж, 2030 онд тэглэнэ гэсэн зорилт тавьжээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Бид өнгөрсөн 30-н жилээ дүгнэж, ирэх 30-н жилээ төлөвлөж “Алсын хараа-2050” хэмээх есөн бүлэгтэй, 73-н шалгуураар бодлогын баримт бичиг гаргасан. Арав, арван жилээр гурван удаа дунд хугацааны бодлогоо тодорхойлоод тав, таван жилээр хуваагаад үйл ажиллагаагаа явуулна. УИХ-н сонгуульд тааруулж дөрвөн жилийн циклтэй бодлого хэрэгжиж, Засгийн газрын 1,5-н жилийн дундаж наслалтад нийцүүлж өнгөн талын ажил хийгддэг гажуудалт байдал арилна”  гэв.

Мөн дундаж давхаргыг нэмэгдүүлснээр нийгмийн бусад асуудал шийдэгдэнэ. Дундаж орлоготой иргэнийг тодорхойлсон судалгааны шалгуурт жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг, өөрийн гэсэн орон сууцтай эсвэл цалингийнхаа 20 хүртэлх хувиар байрны зээлээ төлөх чадвартай, үр хүүхдээ хүссэн боловсролыг эзэмшүүлэх боломжтой, илүү цагаа өөрийгөө хөгжүүлэх боломжтой иргэдийг хамааруулж үзнэ. Ингэж үзвэл нийт иргэдийн 70% нь бүдэрч байна. "Орон сууцгүйдлээс" үүдэлтэй амьдралын чанар сайжрахгүй байна. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бүрдүүлж хүн бүр нэрийн данстай болох чухал гэжээ.

Байнгын хороодын хуралдаан хоорондоо ойрхон хугацаатай болж, зарим хуралдаан давхцаж байгаа зохион байгуулалтын алдаанаас гадна, хуралдааны зарим гишүүд хуралд тогтворгүй оролцож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.65.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.