Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлж, хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэх, хууль зүйн салбарын ирэх дөрвөн жилд хийх шинэчлэлийн талаар мэдээлэл хийж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж өргөн барьсан. Хууль зүйн яам ирэх дөрвөн жилд ямар шинэтгэл хийх талаар танилцуулгыг хийж байна. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрөө гурван бодлогын баримт бичигт тусгасан. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Алсын хараа 2050 гэсэн гурван бичиг баримтад бид өөрсдийн хэрэгжүүлэх ажлаа тусгасан. ХЗДХ-ийн яамнаас хууль, эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилтыг тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, 1 хөтөлбөрийг боловсруулж, батлуулахаар тусгасан" гэлээ. Тухайлбал,
Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ирэх дөрвөн жилд хувийн эрх зүйн шинэчлэлийг гол зорилтоо болгон ажиллах бөгөөд хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх юм байна. Мөн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар төлөвлөжээ. Манай улсад 159 мянган компани бүртгэлтэй байгаагаас 58 мянга нь татвар төлдөг. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нээлттэй худалдах эрхзүйн орчин бүрдүүлэх юм байна.
Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Оюуны өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулах бөгөөд тухайлбал, кино уран бүтээлчид кино театрт киногоо өгөөд борлуулалтын орлогын 30 хүрэхгүй хувийг авдаг бол IPTV-ээр гаргасан тохиолдолд хяналт тавих боломжгүй байдаг зэрэг гомдол ирдэг тул Оюуны өмчийн тухай хуулийг олон улсад нийцүүлнэ.
Иргэд хоорондын зээл болон барьцаалан зээлдүүлэх, мөнгө хүүлэхтэй тэмцэх талаар өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ч ажил хэрэг болоогүй гэдгийг тэрбээр хэлээд энэ шинэтгэлийг хийхийн тулд өдрийн зээлийг хориглож, ломбардуудыг бүртгэлжүүлэн мөнгөний эх үүсвэрийг баталгаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна.
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийг хараат бус гишүүдтэй байгуулах асуудал ирэх 10-р сард хэлэлцэнэ. үүний дараа Шүүгчийн сахилгын хороо байгуулагдана. Иргэний шийдвэр гүйцэтгэл 34 хувьд хүртэл унасан. Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн хувийг хэлэхээс ичиж байна. Энэ бол иргэн, төр хоёрын хоорондын харилцааг зохицуулдаг. Энэ үүргийн ШШГЕГ гүйцэтгэж байгаа. Тиймээс энэ чиг үүргийн Шүүхийн ерөнхий зөвлөлд хариуцуулахаар яригдаж байна.
Ялын бодлогыг шинэчлэх хүрээнд Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Нэг удаа хөнгөн хэрэг үйлдсэн хүнийг шууд шоронд хорихоос татгалзах хэрэгтэй байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгжүүлэх төдий байна. Энэ ялыг томоохон бүтээн байгуулалтад дайчлах замаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин