Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр боловсрогдож, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ.Энэ хүрээнд ХЗДХЯ-наас хууль эрхзүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилт тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, нэг хөтөлбөр боловсруулж, батлуулахаар тусгасан байна. Энэ талаар УИХ, ЗГ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй өргөн барьж, батлуулна. ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүгч нарыг чөлөөлдөг энэ хараат байдлыг нэн даруй таслан зогсооно. Үүнийг нэн даруй хийнэ. Шүүх өөрөө ямар ч албан тушаалтнаас хараат бус байж, бие даасан зөв шийдвэр гаргах ёстой. Үндсэн хуульд зааснаар хүн зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхйиг улам бүр боловсронгуй болгож баталгаажуулах үүднээс шүүхийн хараат бус, бие даасан, мэргэшсэн, хариуцлагатай байдлыг бий болгоно. Шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг байх зарчмыг хэрэгжүүлнэ" гэдгийг онцолсон юм. Мөн Тухайлбал, Оюуны өмчийн багц хууль, Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Хуулийн этгээдийн төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг арван хуулийн төслийг шинээр болон шинэчлэн боловсруулах аж.
-
9 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин