Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх барилгын ажил, засварын ажилд сонгон шалгарч ажлаа удаашралтай гүйцэтгэж байгаа компаниудын захирлуудтай уулзаж албан шаардлага хүргэлээ.
Тухайлбал, “Нишин илч” ХХК, “Макс Майнд” ХХК, “Си Эйч Би Жи” ХХК, “Тунгалаг Буянт Дуут” ХХК, “Гранд очир” ХХК, “Юу ЭН ТИ СИ” ХХК, “Илч дулаан ус” ХХК, “Мангал констракшн” ХХК, “Хос ховор сувд” ХХК, “Дөл БМГ” ХХК зэрэг дээрх 10 компани Хан Хэнтий чуулга, Бэрх тосгоны сургууль, цэцэрлэг, Хэрлэн сумын 2-р цэцэрлэг, Цэнхэрмандалын хуучин сургууль, Хэрлэн халуун ус, Дэлгэрхаан сумын спорт заал гэх мэтчилэн хэд хэдэн барилгын ажил, засварын ажлыг гүйцэтгэж байгаа. Харин захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн байгууллагаас ажил удаашралтай гэж дүгнээд байгаа юм.
Ц.Идэрбат Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш ажил нь удаашралтай, гэрээт хугацаандаа гүйцэтгэж чадахгүй компаниудад хариуцлага тооцно, шаардлагатай бол “Саарал” жагсаалтад оруулах тухай хэд хэдэн удаа мэдэгдэж байсан.
Тиймээс өнөөдөр захиалагчийн хяналт тавьдаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үүрэг өгснөөс гадна, компанийн удирдлагуудад дараах гурван шаардлагыг хүргэлээ.
Үүнд, Гэрээт хугацаандаа ажлаа гүйцэтгэх,
Барилгын ажлын явцтай танилцаад, ажил удааширсан шалтгааныг тодруулах, гүйцэтгэгч компанийн зүгээс шалтгаалсан ажлыг шахаж, хүчин чадлаа нэмэгдүүлж гэрээт хугацаанд нь хүлээлгэж өгөх,
Хэрвээ ажлаа хугацаанаас хэтрүүлж, чанаргүй гүйцэтгэл, засвар үйлчилгээ хийсэн бол салбарын яаманд мэдэгдэж "Саарал" жагсаалтад оруулах тухай анхаарууллаа.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ
-
9 цаг 9 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин