Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүргийн Засаг дарга Т.Баясах, 18 дугаар хорооны Засаг дарга Д.Намнангарав нар тус хорооны 147 дугаар цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажлын явцтай танилцлаа. Тус цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажил нь энэ оны 06 дугаар сараас эхэлсэн бөгөөд ажлыг гүйцэтгэл 75 хувьтай байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус гэрээний хүрээнд цэцэрлэг шинээр байгуулах мөн сургууль цэцэрлэгийн дээвэр, гадна фасадны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 147 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргоороо 18 болон 26 дугаар хорооны 800 орчим хүүхэд хүмүүждэг.
Дашрамд, тус цэцэрлэгийн гадна фасадны ажлыг ‘’Эл Эс Би’’ ХХК, дээврийн засварын ажлыг ‘’Эм Би Си’’ ХХК тус тус хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 09 дүгээр сарын нэгний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авахаар төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна.
-
9 цаг 21 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин